Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб нь алба хааж буй хугацаат цэргийн алба хаагчдаа эргэдэг уламжлалтай.
ВИДЕО:
Энэ удаа 2022 оны хоёрдугаар ээлжээр татагдан Хилийн цэргийн 0184, Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж буй дайчдаа эргэжээ. Орхон аймгийн ЗДТГ-аас цэрэгт татагдсан залуусаа эргэхийн өмнө зарим нэг ар гэрийн төлөөллийг эргэж, тусламж үзүүллээ. Мөн хүүхдээ цэрэгт татагдсанаас хойш эргэж амжаагүй эцэг эхийн төлөөллийг авч явсан юм. Аймаг орон нутгийн удирдлага, цэргийн штаб ийнхүү цэргүүдээ эргэх, ар гэрт нь дэмжлэг үзүүлснээр иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх, залуусын сэтгэл санааг өргөх гэх мэт олон давуу талуудтай.
Орхон Аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, Цэргийн штабын дарга, дэд хурандаа Б.Оюунтүлхүүр болон албаны бусад хүмүүсийг Хилийн цэргийн 0184 дүгээр ангид ажиллах үеэр цэргүүдийн шинэ жил таарсан юм. Багийн бүрэлдэхүүн тэдний шинэ жилийн арга хэмжээнд оролцохын зэрэгцээ алба хааж буй орчин нөхцөлтэй танилцан, орон нутаг, аав ээж, ахан дүүсийнх нь мэндийг уламжилж, цэргийн албанд амжилт хүслээ.