"Чингис хаан" музейд маргааш цахилгаан шугам, дэд станцын ашиглалт, аюулгүй байдлыг хангах засвар үйлчилгээ хийгдэх тул ажиллахгүй аж.
Харин Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны баяр буюу арванхоёрдугаар сарын 29-нд ажиллаж, энэ сарын 31-н болон 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр амрах юм байна. "Чингис хаан" музейгээр 0-16 насны хүүхдүүд үнэ төлбөргүй үйлчлэх бол 17-18 насныхан, оюутнууд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд 15 мянган төгрөгөөр үйлчлүүлнэ. Харин том хүний тасалбар 30 мянган төгрөг аж.