Онцгой байдлын ерөнхий газар тайлангийн хурлаа хийж, шилдэг алба хаагчдаа шагнаж, урамшууллаа

Онцгой байдлын ерөнхий газар тайлангийн хурлаа хийж, шилдэг алба хаагчдаа шагнаж, урамшууллаа

Онцгой байдлын ерөнхий газар 2022 оны тайлангийн хурлаа өнөөдөр /2022.12.28/-ны хийж, албандаа идэвх зүтгэлтэй ажилласан алба хаагчдаа шагнаж урамшууллаа.  

Тодруулбал, ОБЕГ энэ оны ажлын тайлан, ирэх оны ажлын төлөвлөгөөг илтгэн танилцуулсан бөгөөд ОБЕГ олон жил, идэвх зүтгэлтэй ажилласан ажилтан, алба хааг нарыг шагнасан юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Монгол Улсын Шадар сайдын тушаалын дагуу ОБЕГ-ын улсын нөөцийн газрын дарга, хурандаа Ч.Цогбаяр, гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа А.Алтанбагана, Алтан гадас одонгоор 108-р ангийн жолооч П.Мягмарсүрэн, Цэргийн хүндэт медалиар 115-р ангийн шуурхай ажиллагааны автомашины жолооч Э.Жамсран нарын алба хаагчдаа шагнаж, урамшуулав. Мөн тус байгууллагын зүгээс хамт олноо хошуучлан ажилласан тэргүүний алба хаагчдыг өргөмжлөл, мөнгө шагналаар шагналаа. 

М.Ариунаа