Д.Сумъяабазарын үүргийг биелүүлээгүй,  давс, бодисны мөнгийг "завшсан" зэрэг үндэслэлээр Д.Ганболдыг ажлаас нь чөлөөлжээ

Д.Сумъяабазарын үүргийг биелүүлээгүй, давс, бодисны мөнгийг "завшсан" зэрэг үндэслэлээр Д.Ганболдыг ажлаас нь чөлөөлжээ

Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазар өнгөрөгч баасан гараг /2022.12.23/-т дүүргийн удирдлагуудтай уулзаж, “Даваа гараг /2022.12.26/ гэхэд хотын халтиргаа, гулгааг бүрэн арилга” гэсэн үүрэг чиглэлийг өгсөн.

Гэвч Хотын даргын үүрэг, чиглэл өнөөг хүртэл биеллээ олоогүй, Улаанбаатар халтиргаа гулгаанаасаа салж дөнгөөгүй байгаа. Тэгвэл нийслэлийн халиргаа гулгаа зэргийг хариуцдаг байгууллагыг толгойлдог Хотын ерөнхий менежер Д.Ганболдыг өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 27-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. 

Түүнийг халтиргаа гулгаа арилгах давс, бодисны мөнгийг завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр ийнхүү ажлаас нь чөлөөлсөн гэдгийг эх сурвалж мэдээллээ. Харин өөр нэгэн эх сурвалж Хотын ерөнхий менежер Д.Ганболдыг Д.Сумъяабазар даргын үүрэг чиглэлийг биелүүлээгүй учир ажлаас нь чөлөөлсөн гэв.  

Харин албаны эх сурвалж "Д.Ганболд нэг тэрбум төгрөгийн давс бодисын тендер зарлах ёстой ч зарлаагүй, зохион байгуулалтыг хийгээгүй, хугацаа алдсан гэх асуудал гаргасан учир үүрэгт ажлаас нь чөлөөлсөн" гэдгийг тодотголоо.