Эмнэлгийн тусламж авах шаардлагатай цасанд боогдсон иргэдийг тээвэрлэн Багануур дүүрэгт хүргэжээ

Эмнэлгийн тусламж авах шаардлагатай цасанд боогдсон иргэдийг тээвэрлэн Багануур дүүрэгт хүргэжээ

Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Дунд байдлагын “Сэдийн толгой” гэдэг газар /дүүргээс хойд зүгт 49 км/-т эмнэлгийн тусламж яаралтай авах шаардлагатай 2 иргэн цасанд боогдсон гэсэн дуудлагыг 12.27-ны өдрийн 08:40 цагт онцгой байдлын алба хаагчид хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 49 км зам туулан 13:05 цагт очиж, Багануур дүүргийн 4 дүгээр хорооны харьяат иргэн Б /53 настай, эрэгтэй/, Б /51 настай, эмэгтэй,/ нарыг тээвэрлэн Багануур дүүрэгт хүргэжээ.