Лам нар БГД-ийн ТҮК-ийн ажилчдад хоол хүнсний зүйл, дулаан бээлий хандивлах үйл ажиллагаа зохион байгуулж байна

Лам нар БГД-ийн ТҮК-ийн ажилчдад хоол хүнсний зүйл, дулаан бээлий хандивлах үйл ажиллагаа зохион байгуулж байна

Монгол лам нарын чуулган фейсбүүк группээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Асралын аян"4 хүмүүнлэгийн аяныг өнөөдөр /2022.12.29/ зохион байгуулж байна. Тодруулбал, Тус аянд нийслэл хот, орон нутаг, гадаад улс оронд шавилан суугаа олон лам хуврагууд өөрсдийн боломж бололцоогоороо хандив өргөж оролцдог бөгөөд үндэсний тусгаар тогтнолын баяраар уламжлал болгон зохиодог аж. Иймд бүх нийтийн амралтын өдрөөр "Асралын аян" 4 хүмүүнлэгийн үйл ажиллагааны хүрээнд Баянгол Дүүргийн Тохижилт Үйлчилгээний ажилчдад хоол хүнсний зүйл, дулаан бээлий, зарим ажилчдад эмчилгээний төлбөр хандивлах үйл ажиллагаа болж байна гэв.