ВИДЕО: Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 111 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлжээ

ВИДЕО: Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 111 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлжээ

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 111 жилийн ой өнөөдөр /2022.12.29/ тохиож байна.

Тодруулбал, 1911 оны 12 дугаар сарын 29-ны энэ өдөр Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богдыг Монгол улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжлөн түүнд төрийн тамга, төрийн далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гарган, тусгаар тогтносон Богд хаант Монгол Улсыг байгуулсан юм. Тус өдрийг тохиолдуулан Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц Монголын нийт ард түмэн, сүсэгтэн олондоо зориулж мэндчилгээ дэвшүүлжээ.

ВИДЕО: