Үндэсний бөх сонирхогчид төрийн өндөрлөгүүдийг гарахыг шаардан, дургүйцлээ илэрхийлэв.
Тодруулбал, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ой өнөөдөр /2022.12.29/ тохиож буйтай холбогдуулан “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан “Монгол бөхийн өргөө”-нд болж байна. Барилдаанд Улсын даян аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай, залуу арслан Б.Орхонбаяр нарын бөхчүүд барилдаж байгаа билээ.
Мөн энэ үеэр Бөхийн барилдааны нээлтэд ирсэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргыг барилдаан үзэхээр ирсэн бөх сонирхогчид гарахыг шаардан, дургүйцлээ илэрхийллээ.
ВИДЕО: