ШУУРХАЙ: Нүүрс тээврийн жолооч нараас авдаг ковидын шинжилгээг өнөөдрөөс зогсоохоор болжээ

ШУУРХАЙ: Нүүрс тээврийн жолооч нараас авдаг ковидын шинжилгээг өнөөдрөөс зогсоохоор болжээ

БНХАУ-ын Баяннуур аймгийн Ганц-Мод боомтын захиргаанаас мэдэгдэл гаргаж, энэ сарын 30-ны өдрөөс эхлэн хятадын талын ПГУ шинжилгээг зогсоохоор шийдвэрлэсэн гэдгээ мэдэгджээ. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Хилийн боомтын захиргаа, Гашуунсухайт шуурхай штабаас дараах шийдвэрийг гаргасан байна.  

Тодруулбал, "2022 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн хятад талын ПГУ шинжилгээг зогсоохоор шийдвэрлэсэн. Гэхдээ бусад дэглэм нь цуцлагдаагүй тухай мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан Хилийн боомтын захиргаа, Гашуунсухайт Шуурхай штабаас ХӨСҮТ-ийн ПГУ шинжилгээг өнөөдрөөс тасалбар болгон зогсоосон. Гэхдээ Монгол Улсын Засгийн газрын 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн хил боомтуудад өндөржүүлсэн бэлэн байдал тогтоох тухай 66 дугаар тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа тул өндөржүүлсэн бэлэн байдал цуцлагдаагүй" болохыг онцолжээ.