Улсын гуравдугаар төв эмнэлэг хамгийн их талархал хүртжээ

Улсын гуравдугаар төв эмнэлэг хамгийн их талархал хүртжээ

Өнөөдөр /2022.12.30/ ЭМЯ-аас Засгийн газрын дэргэдэх "11 11 төв"-д энэ сард ирүүлсэн санал гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тодруулбал, ЭМЯ, түүний харьяа байгууллагуудад арванхоёрдугаар сард 258 иргэн хандаж санал гомдол ирүүлсэн байна. Тухайн санал гомдлоос өнөөдрийн байдлаар 228 иргэнд хариу өгсөн, шийдвэрлэлт 88,4%-тай байгаа аж. ЗГ-н "11 11 төв"-д ирсэн санал гомдлын 49.6% нь гомдол, 2.6% санал, 1.3% хүсэлт мөн 45,6 хувь нь талархал ирүүлжээ. Нийт талархлын 43.4 хувь нь Улсын гуравдугаар төв эмнэлэгт хандсан байжээ. Харин өргөдөл гомдлын агуулга нь эмнэлгийн хүлээгдэл, цаг захиалах, эмч эмнэлгийн мэргэжилтний харилцаа хандлага, автомашины зогсоолын талаар байсан бөгөөд ЭМЯ-д ирсэн гомдлыг 100% шийдсэн, эмнэлгүүд иргэдэд хариу өгсөн, шийдвэрлэсэн гэж мэдэгдлээ. Шийдвэрлэгдээгүй 10 гаруй хувийн өргөдөл гомдол байгааг энэ ондоо багтаан шийдвэрлэх аж. 

М.АРИУНАА