Жил бүр Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийслэлийн иргэддээ зориулан “Улаанбаатарын мөнгөн үдэш” шинэ жилийн цэнгүүнийг арванхоёрдугаар сарын 31-ний үдэш зохион байгуулдаг.
Харин ковид цар тахалтай холбоотойгоор тус цэнгүүнийг зохион байгуулахгүй байсан юм. Тэгвэл ковид цар тахлаас хойш энэ жил анх удаагаа Сүхбаатарын талбайд "Мөнгөн үдэш" арга хэмжээг зохион байгуулахаар болжээ. Тус арга хэмжээг 21:00-24:30 хүртэл үргэлжлэх аж.