Өнөөдөр морь өдөр

Өнөөдөр морь өдөр

Өнөөдөр аргын тооллын 12 дугаар сарын 31, Санчир гараг, Билгийн тооллын 09, Дэлгэрүүлэгч одтой, шар морь өдөр. Өдрийн наран 08:42 цагт мандан, 17:08 цагт жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох хамтын хөдөлмөр эхлэх гэрээ хэлцэл байгуулах найр хурим хийх бэр гуйх инж өгөх авах үнэт эрдэнийн зүйл авах гарагийг тахих тангараг тавих гэр байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах хэншүү хярвас гарахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагшаа мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.