Өнөөдөр болох "Мөнгөн үдэш" цэнгүүний үеэр автобус үнэгүй үйлчилнэ

Өнөөдөр болох "Мөнгөн үдэш" цэнгүүний үеэр автобус үнэгүй үйлчилнэ

Жил бүр Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийслэлийн иргэддээ зориулан  “Улаанбаатарын мөнгөн үдэш” шинэ жилийн цэнгүүнийг арванхоёрдугаар сарын 31-ний үдэш зохион байгуулдаг.

Харин ковид цар тахалтай холбоотойгоор тус цэнгүүнийг зохион байгуулахгүй байсан юм. Тэгвэл ковид цар тахлаас хойш энэ жил анх удаагаа  Сүхбаатарын талбайд "Мөнгөн үдэш" арга хэмжээг зохион байгуулахаар болжээ. Тус арга хэмжээг 21:00-24:30 хүртэл үргэлжлэх аж.  Энэ үеэр нийтийн тээврийн 18 автобус иргэдэд үнэ төлбөргүй зорчин үйлчлэхээр болжээ.

Автобуснууд нийтийн тээврийн 18 чиглэлд Д.Сүхбаатарын талбайн баруун, зүүн болон урд зогсоол буюу “А”, “B”, “С”-ээр тэмдэглэсэн зогсоолоос суурьшлын цэгүүд рүү үнэ төлбөргүй үйлчлэх талаар Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ. Шинэ жилийг угтан Нийслэлийн тээврийн газраас хотын төв замын чиглэлд өнгөрсөн өдрүүдэд өвлийн өвгөний бэлэгтэй автобуснуудыг үнэ төлбөргүй зорчуулсан юм.

Зүүн чиглэлээс хөдлөх цэг- Шар хад, Улиастай, Сэлбэ, Офицер, Жанжин клуб, Сансар

Хойд чиглэлээс хөдлөх цэг- Хайлаас, Чингэлтэй, Баруун салаа, 3,4-р хороолол