LIVE: Сүхбаатарын талбайд "Мөнгөн үдэш" цэнгүүн эхэллээ

LIVE: Сүхбаатарын талбайд "Мөнгөн үдэш" цэнгүүн эхэллээ

Жил бүр Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийслэлийн иргэддээ зориулан  “Улаанбаатарын мөнгөн үдэш” шинэ жилийн цэнгүүнийг арванхоёрдугаар сарын 31-ний үдэш зохион байгуулдаг.

Харин ковид цар тахалтай холбоотойгоор тус цэнгүүнийг зохион байгуулахгүй байсан юм. Тэгвэл ковид цар тахлаас хойш энэ жил анх удаагаа  Сүхбаатарын талбайд "Мөнгөн үдэш" арга хэмжээг зохион байгуулж байна.

ҮЗЭХ: 

Тус арга хэмжээг 21:00-24:30 хүртэл үргэлжилнэ.  Энэ үеэр нийтийн тээврийн 18 автобус иргэдэд үнэ төлбөргүй зорчин үйлчилж байна.Автобуснууд нийтийн тээврийн 18 чиглэлд Д.Сүхбаатарын талбайн баруун, зүүн болон урд зогсоол буюу “А”, “B”, “С”-ээр тэмдэглэсэн зогсоолоос суурьшлын цэгүүд рүү үнэ төлбөргүй үйлчлэх талаар Нийслэлийн Тээврийн газраас мэдээлж байгаа юм. Шинэ жилийг угтан Нийслэлийн тээврийн газраас хотын төв замын чиглэлд өнгөрсөн өдрүүдэд өвлийн өвгөний бэлэгтэй автобуснуудыг үнэ төлбөргүй зорчуулсан юм.

Зүүн чиглэлээс хөдлөх цэг- Шар хад, Улиастай, Сэлбэ, Офицер, Жанжин клуб, Сансар

Хойд чиглэлээс хөдлөх цэг- Хайлаас, Чингэлтэй, Баруун салаа, 3,4-р хороолол