Нийслэлийн агаарын чанарын индексийн өнөөдөр /2023.01.02/ 10:00 цагийн хэмжилтээр Баянхошуу орчим агаар "Маш их бохирдолтой" байгаа бол МҮОНРТ, Дамбадаржаа, Хайлааст, Шархад, Толгойт орчим “Их бохирдолтой” байна.
Цаг Уур, Орчны Шинжилгээний Газраас Хан-Уул дүүргийн нутаг, Туул гол орчимд Богдхан уулын салхины дээд талд байрлах ТЭЦ-3, ТЭЦ-4 цахилгаан станцуудын хөргөх цамхгийн оройгоос агаарт тасралтгүй хаягдаж буй усны уур нь салхины чиглэлийн дагуу нам, өндрийн давхраат үүл болон агаар дахь тоосонцортой холилдсоноос тухайн орчинд агаарын чанар хэт муудсан мэт харагдуулж байна гэж мэдээлжээ.
Харин нөгөөтээгүүр шахмал түлшний нэг хатаагч зуух нь ирээгүйн улмаас нойтон түлш гарч байгаа нь агаарыг бохирдуулахад нөлөөлж болзошгүй гэх мэдээлэл байгаа юм.
ВИДЕО: