Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны ээлжит II хуралдаан өнгөрсөн сарын сүүлээр /2022.11/ болж Ерөнхий сайд Л.ОюунЭрдэнэ Улаанбаатар хотын авто замын түгжрэл, түүний сөрөг нөлөөллийг багасгах тухай хууль, дагалдах хуулиудын төслийг Засгийн газрын хуралдаанд оруулахыг үүрэгдсэн.
Мөн Улаанбаатар хотын авто замын түгжрэлийн эсрэг авах арга хэмжээтэй холбоотой хууль, шийдвэрийг дараалал харгалзахгүйгээр Засгийн газрын хуралдаанд оруулан хэлэлцдэг байх чиглэл өгснийг нийслэлийн Сургалт судалгаа, олон нийттэй харилцах газар мэдээлсэн билээ. Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны ээлжит II хуралдаанаас Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд БНХАУ-аас 224 автобус оруулж ирэхээр болсон. Тэгвэл дээрх автобуснаас 100 автобус Эрээний хил дээр ирсэн бөгөөд гааль дээр асуудал үүсэхгүй бол энэ сарын 10-нд /2023.01.10/-нд Улаанбаатар хотод ирж энэ сарын 15-наас үйлчилгээнд явж эхэлнэ гэж төлөвлөжээ. Харин үлдсэн 124 автобусыг ирэх хоёрдугаар сард багтааж оруулж ирнэ гэж Нийслэлийн Засаг даргын тамгын газраас мэдэгдэв.
ҮЗЭХ: