Автотээврийн үндэсний төвөөс сүүлийн таван жил үзлэгт хамрагдаагүй автотээврийн хэрэгслийг бүртгэлээс хасах болсон талаар мэдээллээ.
Тухайлбал, “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-д зааснаар дээрх хугацаанд техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй 162.008 автотээврийн хэрэгслийг бүртгэлээс хасах ажлыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж. Жагсаалтад орсон тээврийн хэрэгслийн мэдээллийг www.transdep.mn цахим хуудсаар шалгах боломжтой.