Б.Алтанзул: Удахгүй бид чүдэнз зураад л шууд асах шинэ түлшийг УБ хотдоо нэвтрүүлнэ

Б.Алтанзул: Удахгүй бид чүдэнз зураад л шууд асах шинэ түлшийг УБ хотдоо нэвтрүүлнэ

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос агаар, орчны бохирдолтой холбоотой асуудлаар өнөөдөр /2023.01.02/ мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Орчны Бохирдлыг Бууруулах Үндэсний Хороо (ОББҮХ)-ны нарийн бичгийн дарга Б.Алтанзул, "Бидний хэрэглэж буй түлш бүрэн шатахад ойролцоогоор 25-30 минутыг зарцуулдаг. Дутуу шаталтаас болж маш их агаарын тоосонцор бий болдог. Энэ асуудлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй байна. Олон улсад ийм асуудлыг боловсруулсан хагас коксожсон түлшээр шийдсэн. Уг түлш бүрэн шатахад 8-10 минут хангалттай. Тэгвэл бид ХБНГУ-д удаан уугьдаггүй, хурдан шаталт авдаг нүүрс гаргаж авах хүсэлтээ өгсөн. Удахгүй бид чүдэнз зураад л шууд асах шинэ түлшийг Улаанбаатар хотдоо нэвтрүүлэх болно. Шинэ гарах түлшнээс ямар нэгэн ялгарах бохирдол байхгүй" гэлээ.




Өнөөдөр туулай өдөр

50 минутын өмнө