ТОДРУУЛГА: Автомашинд төрсөн нярайн бие муудаж эрчимт эмчилгээнд шилжээгүй, ХУДАЛ мэдээлэл

ТОДРУУЛГА: Автомашинд төрсөн нярайн бие муудаж эрчимт эмчилгээнд шилжээгүй, ХУДАЛ мэдээлэл

2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр 22:00 цагийн орчимд "Өргөө амаржих газрын гадна 26 настай эмэгтэй автомашиндаа төрсөн" гэх мэдээлэл олны анхаарлыг татаад байна. Тэгвэл өчигдөр орой зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “23:30 цагийн орчимд автомашинд төрсөн нярайн бие муудаж, эрчимт эмчилгээнд шилжжээ” гэх мэдээлэл явах болсон.

Тэгвэл энэ талаар бид тодрууллаа. Холбогдох албанаас, “Худал мэдээлэл. Эх нярайн биеийн байдал хэвийн байгаа. Бусад эхчүүдтэй адил эмчилгээгээ хийлгээд явж байна. Ямар ч гэнэт муудсан зүйл огт байхгүй. Анх ирэхдээ тус ээж маань жаахан ханиадтай байсан. Тэрнээс биш бусдаар зүгээр байна” гэв.




Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө