Машины эд ангид хавчуулагдсан байсан иргэнийг эсэн мэнд гаргаж эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ

Машины эд ангид хавчуулагдсан байсан иргэнийг эсэн мэнд гаргаж эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ

Хан-Уул дүүрэг, Яармагийн замд зам тээврийн осол гарч иргэн Х эд ангид хавчуулагдсан байсныг эсэн мэнд гарган нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвд /НЯТТ/ хүлээлгэн өгчээ.

Тодруулбал, нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Яармагийн автозамд зам тээврийн осол гарч автомашины эд ангид хүн хавчуулагдсан тухай дуудлагыг нэгдүгээр 02-ны өдрийн 09:15 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ. Уг дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход “Форд” загварын автомашин, “Сонато-6” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, иргэн Х /22 настай, эрэгтэй/-ын баруун хөл автомашины эд ангид хавчуулагдаж, шагай хэсгээр хугарсан байсныг 17 минут ажиллаж эсэн мэнд гарган НЯТТ-ийн эмчид хүлээлгэн өгчээ.

М.АРИУНАА