СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнгөрөгч баярын өдрүүдэд цана, чарганаас унаж, бэртсэн 700 орчим хүүхэд ГССҮТ-д хүргэгджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнгөрөгч баярын өдрүүдэд цана, чарганаас унаж, бэртсэн 700 орчим хүүхэд ГССҮТ-д хүргэгджээ

Өнгөрөгч баярын өдрүүдэд Гэмтэл согог судлалын үндэсний төвд /ГССҮТ/ 1024 иргэн үйлчлүүлснээс 69 хувь буюу 700 орчим нь цана, чарганаас унаж, гэмтсэн хүүхэд байжээ. Тодруулбал, хүүхдүүдийн хичээл, сургууль амарсантай холбогдуулан дагуулж агаар салхинд гарах нь ихсэж улмаар гэмтэл бэртэл их байгаа аж. Иймд эцэг эхчүүдэд дараах зөвлөмжийг хүргүүлжээ.

  • Чаргаар гулгахдаа ар араасаа бус зэрэгцээ эгнээнээс гулгах,
  • Замын голд зогссон бол бусдад болоод өөртөө гэмтэл учруулахгүйн тулд яаралтай замыг чөлөөлөх,
  • Чаргаар гулгахдаа байрлалаа өөрт эвтэйхнээр сонгох буюу хөл, гараа унжуулахгүй байх,
  • Хөл гараараа тулснаар чарганы чиглэл өөрчлөгдөж, бусадтай мөргөлдөх, унах, бэртэх эрсдэлтэй
  • Гулгахад тохиромжтой зам, талбай болон авто замаас хол гулгах
  • Эм ба спиртийн төрлийн зүйл хэрэглэсэн согтуурсан, мансуурсан байдалтайгаар гулгахгүй байх
  • Гулгах үедээ гар утас, хөгжим ашиглахгүй байх,
  • Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг онцгойлон анхааруулжээ.