“Цусны донорын Үндэсний өдөр” боллоо. Энэ оны цусны нөөцийн төлөвлөгөө 102 хувьтай хэрэгжээд байна.
Тухайлбал, энэ оноос эхлэн Цус сэлбэлт, судлалын үндэсний төв БАХАРХАЛ тэмдгийг доноруудад олгож байхаар болжээ. Энэ хүрээнд өнөөдөр таван хүнийг тус тэмдгээр шагнаад байгаа юм. Харин ТОП донор цол тэмдэг нь 200 болон түнээс дээш удаа цусаа бэлэглэсэн тохиолдолд олгодог. Энэ тэмдгийг манай улсад ганцхан Бум-Эрдэнэ гэдэг залуу 220 удаа цусаа бэлэглэн авсан байдаг бол өнөөдөр Монголын анхны эмэгтэй ТОП тодорчээ. Эмэгтэй ТОП донор Эрдэнэчулуун нь 204 удаа цусаа бэлэглэж, 610 хүний алтан амь аварснаар тус тэмдгийн эзэн болсон юм. Жил бүрийн энэ өдөр Цус сэлбэлт, судлалын үндэсний төвөөс цусаа бэлэглэж буй доноруудыг урамшуулах, хамт олон нийгэмд алдаршуулах үйл ажиллагааг зохион байгуулж заншаад байгаа юм.