О.Очирбат: Миний зургаар дамжуулж хэн нэгнийг шүүмжлэх арга хэрэгслээ болгож байгаад л дургүйцсэн /ВИДЕО/

О.Очирбат: Миний зургаар дамжуулж хэн нэгнийг шүүмжлэх арга хэрэгслээ болгож байгаад л дургүйцсэн /ВИДЕО/

“Оны онцлох хүүхэд” шалгаруулах арга хэмжээг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас  30 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулсан билээ.

Тус хүрээнд  2022 онд үндэсний болон олон улс, тив дэлхийн түвшинд оюун ухаан, сурлага, урлаг, уран бүтээл, спорт, байгаль хамгаалал, эх орны түүх, соёл, техник сэтгэлгээ, багийн амжилт төрлөөр 10 номинацид улсын хэмжээнд 1576 хүүхэд өрсөлдөж, онцгой амжилт гарган эх орноо сурталчлан үе тэнгийнхнээ манлайлсан 33 хүүхдэд 2022 оны "ОНЦЛОХ ХҮҮХЭД" шагналыг гардуулсан юм.

Энэ үеэр зарим иргэд Ерөнхий сайдын сурагчдад шагнал гардуулж буй үеийн биеийн хэлэмжийг  ихээхэн шүүмжилж байсан. Иймд бид энэ үйл явдалтай  холбогдуулан Орхон аймгийн болон улсын оны онцлох хүүхдээр шалгарсан О.Очирбаттай товч ярилцлаа. Тэрбээр өдгөө 16 настай бөгөөд өөрийнх нь зургийг ашиглаж хэн нэгнийг шүүмжлэх арга хэрэгслээ болгож байгаа нь нэг талдаа буруу зүйл болохыг хэлсэн бөгөөд өөртэй холбоотой зураг дүрс бичлэгийг устгахыг хүсэж хандсан боловч хүлээж аваагүй талаар бидэнтэй хуваалцав.

ВИДЕО: