"Өргөө" амаржих газрын гадна 26 настай эмэгтэй автомашиндаа төрсөн явдал 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний болсон билээ.
Тэгвэл тухайн үед бичлэг хийж, олон нийтэд цацсан Э.Анхбаяр нь болсон явдлын талаар toim.mn сайтад ярилцлага өгчээ. Тэрбээр "Бичлэг хийж, нийгэмд эмч нарын талаар сөрөг ойлголт өгч, талцуулахыг зориогүй. Тиймээс нийт эмч нараасаа уучлалт гуйж байна. Эмнэлгийн орох хаалга нь тодорхойгүй байснаас цаг алдсан. Мөн эхчүүдийг харьяаллын дагуу төрүүлдэг гэдэг нь хүндрэлтэй байснаас бухимдсан. Одоо эх хүүхдийн биеийн байдал сайн байгаа. Гэхдээ эмчилгээ хийлгэж байгаа нь үнэн. Харин эрчимт эмчилгээний тасагт хэвтээгүй" гэжээ.