БНХАУ-ын хилээр өнгө үзэмж муу УАЗ-469 автомашиныг нэвтрүүлэхгүй гэж Хятадын тал мэдэгджээ

БНХАУ-ын хилээр өнгө үзэмж муу УАЗ-469 автомашиныг нэвтрүүлэхгүй гэж Хятадын тал мэдэгджээ

Монгол, Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн авто замын боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2023 оны нэгдүгээр сарын 8-ны өдрөөс нээхээр болсон. 

Ингэхдээ өдөрт 300 зорчигчийг наймаас доош суудалтай 20 ширхэг тээврийн хэрэгслээр нэвтрүүлнэ. Харин хуучин УАЗ 469 машин хүлээж авахгүй гэдгээ мэдэгдсэн байна. Учир нь УАЗ 469 машин нь өнгө үзэмж, аюулгүй байдал талаасаа тус улсын стандартыг хангахгүй, хил хоорондын тээврийн хэрэгсэл болгон ашиглахгүй гэжээ. 

Монгол, Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн авто замын боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс сэргээхээр болсон. Үүнтэй холбоотойгоор хоёр тал бэлтгэл ажлаа хангаж, халдвар хамгааллын дэглэм хэрхэн баримтлах талаарх зөвшилцөлд хүрсэн байна. Түүнчлэн Эрээн-Замын-Үүд боомтоор зорчигч болон тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхэд зарим шаардлагуудыг БНХАУ-ын талаас тавьжээ. Тухайлбал, өдөрт 300 зорчигчийг автобусаар хилээр нэвтрүүлнэ. Хилээр нэвтрэх иргэдийн тоо болон тээврийн хэрэгслийг цаашдаа үе шаттайгаар нэмэгдүүлнэ.  Энэ сарын 8-ны өдрөөс наймаас доош суудалтай 20 ширхэг тээврийн хэрэгсэл оруулна. Зорчигч Хятадын гаалийн аппликэйшнийг ухаалаг утсаараа англи, хятад хэлээр бөглөх, эсвэл цаасан хэлбэрээр монгол хэлээр урьдчилан бөглөсөн байна. 48 цагийн ПСР шинжилгээний хариу сөрөг байхыг шаардана. Эерэг гарсан болон халуурах шинж тэмдэг илэрсэн бол хилээр нэвтрүүлэхгүй гэжээ.

Түүнчлэн урд хөрш УАЗ 469 машин хүлээж авахгүй гэдгээ мэдэгдсэн байна. Учир нь УАЗ 469 машин нь өнгө үзэмж, аюулгүй байдал талаасаа тус улсын стандартыг хангахгүй, хил хоорондын тээврийн хэрэгсэл болгон ашиглахгүй гэж үзсэн байна.