"Өргөө" амаржих газрын захирлын сонгон шалгаруулалтад хоёр иргэн материалаа ирүүлсэн ч бичгийн шалгалтдаа тэнцээгүй байна

"Өргөө" амаржих газрын захирлын сонгон шалгаруулалтад хоёр иргэн материалаа ирүүлсэн ч бичгийн шалгалтдаа тэнцээгүй байна

Өнгөрсөн аравдугаар сарын 12-нд "Өргөө" амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг албан тушаалаас нь чөлөөлөх тушаалыг Эрүүл мэндийн сайд С.Энхболд гаргасан. Харин Ж.Энхцэцэгийн хувьд уг тушаалыг үндэслэлгүй хэмээн үзэж шүүхэд хандаад буй билээ. 

Одоогоор тус эмнэлгийн захирлын түр орлон гүйцэтгэгчээр Ц.Батболд ажиллаж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд "Өргөө" амаржих газрын захирлыг сонгох нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлахад хоёр хүн материалаа ирүүлсэн байна. Гэтэл тус хоёр хүн нь бичгийн шалгалтдаа тэнцээгүй учраас дахин сонгон шалгаруулалт зарлахаар болсон гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ. 

Ташрамд дурдахад, "Өргөө" амаржих газрын гадна өнгөрсөн сарын 31-ны өдөр /2012.12.31/ машиндаа эх амаржсан тохиолдол гарсан билээ.