Өнгөрөгч оны дөрөвдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтыг 2023 оны нэгдүгээр сардаа багтаан иргэдийн данс руу шилжүүлнэ.
Иргэд 2022 оны дөрөвдүгээр улирлын төлбөрийн баримтаа 2023.01.08-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авах боломжтой.
Энэ удаад 2022 оны аравдугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл худалдан авалт хийсэн баримтаа бүртгүүлнэ.Тухайн жилийн дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгодог журамтай. НӨАТ-ын буцаан олголтоор үл хөдлөх хөрөнгө, газар, авто зам ашигласан, тээврийн хэрэгслийн зэрэг албан татваруудаа төлөх боломжтой.