ФОТО: Төрийн машинаар хүүхдээ сургуульд нь зөөсөн албан хаагчдад сахилгын шийтгэл ногдуулна

ФОТО: Төрийн машинаар хүүхдээ сургуульд нь зөөсөн албан хаагчдад сахилгын шийтгэл ногдуулна

Төрийн албаны тухай хуульд албаны машиныг хувийн зорилгоор ашиглахыг хориглосон байдаг. Мөн Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор баталсан төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэмд төрийн байгууллагын эд хөрөнгийг хувийн зорилгоор ашиглахыг хориглосон.

Уг тогтоолын хэрэгжилтэд хяналт тавихаар ЦЕГ болон Төрийн албаны зөвлөл өглөө 07-09 цагийн хооронд  Орчлон, Монгол, Орос хамтарсан гуравдугаар сургууль, Нэгдүгээр сургуульд шалгалт явууллаа.

Шалгалтаар  Дараах төрийн байгууллагуудын албан тушаалтнууд  байгууллагын машинаар хүүхдээ сургуульд хүргэж байгаа зөрчил илэрлээ.

Орчлон сургууль: 

  • Засгийн газар 00-73 УНҮ
  • Засгийн газрын авто бааз 00-34 УБЗ
  • Авто тээврийн үндэсний төв 01-43 УБЗ
  • Улаанбаатар төмөр зам 23-02 УБЗ

Монгол Орос хамтарсан гуравдугаар сургууль:

  • Тагнуулын ерөнхий газар 07-82 УНН
  • Гадаадын иргэн харьяатын газар 77-66 УБҮ
  • Засгийн газрын авто бааз 01-19 УБЗ
  • Тагнуулын ерөнхий газрын авто бааз 06-33 УБҮ
  • Цагдаагийн ерөнхий газар 01-00 УБЗ
  • Цагдаагийн ерөнхий газар авто бааз- 05-36 УНҮ
  • Цагдаагийн ерөнхий газар авто бааз 80-04 УНЗ
  • Засгийн газрын авто бааз 09-58 УНҮ
  • Иргэний нисэхийн ерөнхий газрын үйлчилгээ 02-83 УБҮ
  • Авлигатай тэмцэх газар 01-94 УБҮ
  • Эрдэнэс-Тавантолгой 56-33 УНО
  • Улсын ерөнхий прокурорын газар 06-71 УБҮ
  • ЗДТГ 06-95 УНҮ
  • Засгийн газрын авто бааз 08-87 УБҮ
  • Улаанбаатар төмөр зам 02-45 УБЗ
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар 05-95 УБЗ

Нэгдүгээр сургууль:

  • Нийтийн аж ахуйг удирдах газар 05-63 УНҮ “Соната -7”
  • Засгийн газрын авто бааз 06-60 УБҮ “Соната -7”
  • Улаанбаатар төмөр зам  02-35 УБЗ “Киа Оптима”
  •  Цагдаагийн ерөнхий газар 06-63 УБҮ “Соната-7”
  • Улаанбаатар хотын Цагдаагийн газар  65-68 УБЧ “Хьюндай аксент”

Хувийн хэрэгцээнд ашигласан тохиолдолд ямар хариуцлага тооцдог тухай тодруулахад Төрийн албаны зөвлөлийн хүний нөөцийн удирдлагын албаны ахлах референт Я.Хишигт “ Хувийн хэвшилд ашигласан тохиолдолд ёс зүйн зөрчил болно. Тэгэхээр зөрчил гаргасан хүмүүст ёс зүйн зөрчлийг хянан шалгах журмын дагуу ёс зүйн хариуцлага тооно. Мөн төрийн албаны хуулийг зөрчсөн болохоор төрийн албаны албан хаагчид сахилгын шийтгэл хүлээлгэнэ” гэлээ.