Хан-Уул дүүргийн зүгээс хог тээвэрлэлтийн байгууллагад  11 автомашиныг хүлээлгэн өгчээ

Хан-Уул дүүргийн зүгээс хог тээвэрлэлтийн байгууллагад  11 автомашиныг хүлээлгэн өгчээ

Өнөөдөр /2023.01.06/ Хан-Уул дүүргийн зүгээс хог тээврийн байгууллагад  11 автомашиныг хүлээлгэн өгчээ.

Тухайлбал, Хан-Уул дүүргийн зүгээс дүүргийн хог тээвэрлэлтийн байгууллагад  бүрэн  тоноглогдсон, шатахуун зарцуулалт бага HYUNDAI HD-78 маркийн долоон автомашин, HYUNDAI HD-170 маркийн дөрвөн автомашиныг хүлээлгэн өгсөн байна. Мөн 2023 онд ашиглалтын шаардлага хангахгүй автомашинуудыг бүгдийг нь шинэчилж,  парк шинэчлэлийн ажлыг үе шаттайгаар үргэлжлүүлнэ хэмээн мэдэгдлээ.

М.Ариунаа