Ховд-Улаанбаатар чиглэлийн 46 зорчигчтой автобус осолджээ

Ховд-Улаанбаатар чиглэлийн 46 зорчигчтой автобус осолджээ

Өчигдөр /2019.11.10/ Баянхонгор аймгийн Бууцагаан сумын нутагт зорчиж явсан Ховд-Улаанбаатар чиглэлийн 46 зорчигчтай автобус Хово загварын ачааны автомашинтай мөргөлдөж осолдсон байна. Уг автобус нь “Ховд” ХХК-ийн эзэмшлийн “Гранвэрд” загварынх байсан бөгөөд дотор нь 43 том хүн гурван хүүхэд зорчиж явсныг эх сурвалж мэдээллээ.

Ослын тухай дуудлага аймгийн онцгой байдлын газарт 2019 оны арвэннэгдүгээр сарын 10-ны өдрийн 01:30 цагт иржээ. Энэ дагуу Онцгой байдлын газрын Бууцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангийн зургаан алба хаагч, Цагдаагийн хэсгийн хоёр алба хаагч, Эрүүл мэндийн төвийн гурав,  нийт 11 алба хаагч,  45 км замыг туулан, 03:25 цагт очиж, зорчигч нарын биеийн байдалд үзлэг хийж, 13 иргэнд эмнэлэгийн тусламж үйлчилгээ үзүүлжээ. Улмаар Говь-Алтай аймгийн Авто тээврийн үндэсний төвөөс том оврын автобус гаргаж, зорчигчдыг шилжүүлэн тээвэрлэн авчирчээ.