ОБЕГ: Албаны мэдээ, мэдээллийг англи хэлээр хүргэдэг боллоо

ОБЕГ: Албаны мэдээ, мэдээллийг англи хэлээр хүргэдэг боллоо

Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд хүргэх хүртээмжийг нэмэгдүүлэх, хамтран ажилладаг олон улсын байгууллагуудтай харилцан мэдээлэл солилох зорилгоор http://en.nema.gov.mn/ сайтыг албан ёсоор ажиллуулж эхэллээ.

Ингэснээр албаны болоод алба хаагчдын мэргэжлийн онцлог болон гадаад, дотоодын сургалт, дадлаг, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг англи хэл дээр уншигчдын хүртээл болох боломжийг бүрдүүлээд байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.