Мал тооллогын урьдчилсан дүн мэдээгээр 71.1 сая толгой мал тоологджээ

Мал тооллогын урьдчилсан дүн мэдээгээр 71.1 сая толгой мал тоологджээ

Статистикийн тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 224 дүгээр тогтоолын дагуу “Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн ээлжит тооллогыг 2022 оны арванхоёрдугаар сарын 7-17-ны өдөр улс орон даяар зохион байгуулсан.

Тодруулбал, Тооллогын урьдчилсан дүнгээр 2023 оны нэгдүгээр сарын 05-ны байдлаар 71,1 сая мал тоологджээ. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 5,6 хувиар өссөн бөгөөд малын төрлөөр авч үзвэл, адуу 4.8 сая, үхэр 5,5 сая, тэмээ 470 мянга, хонь 32,7 сая, ямаа 27.6 сая тоологджээ. Өнгөрсөн оны мал тооллогын жилийн эцсийн урьдчилсан дүнгээр Хөвсгөл аймаг 6,3 сая, Архангай аймаг 5,9 сая, Төв аймаг 5,11 сая, Хэнтий аймаг 5,1 сая, Сүхбаатар аймаг 4,6 сая мал тоолуулж тэргүүлсэн байна.

М.Ариунаа