Улаанбаатарт 7 градус хүйтэн байна

Улаанбаатарт 7 градус хүйтэн байна

Өнөөдөр шөнөдөө ихэнх нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Өдөртөө баруун аймгуудын нутгаар үүлшиж, Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орно.

Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -19...-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Ерөө, Хэрлэн, Туул, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -12...-17 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун хэсгээр +1...+6 градус дулаан, говийн бүс нутгийн зүүн хэсгээр +1...-4 градус, бусад нутгаар -3...-8 градус хүйтэн байна гэж Цаг уурын хүрээлэнгээс мэдээлж байна.