Улаанбаатарт 4 градус хүйтэн байна

Улаанбаатарт 4 градус хүйтэн байна

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө  баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Шөнөдөө ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, баруун аймгуудын нутгийн нутгийн баруун хэсгээр секундэд 15-17 метр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр түр зуур секундэд 18-20 метр, бусад нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Увс нуурын хотгороор -24...-29 градус, Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -18...-23 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр -10...-15 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2...+7 градус дулаан, говийн бүс нутгийн хойд хэсэг болон цас багатай газраар -3...+2 градус, бусад нутгаар -3...-8 градус хүйтэн байна гэж Цаг уурын хүрээлэнгээс мэдээлж байна.