ФОТО: Хятадын шарил чандарлах, оршуулгын газруудад хөл хөдөлгөөн их байгаа нь хиймэл дагуулын зурагт харагджээ

ФОТО: Хятадын шарил чандарлах, оршуулгын газруудад хөл хөдөлгөөн их байгаа нь хиймэл дагуулын зурагт харагджээ

БНХАУ цар тахлын эсрэг хатуу хол хориогоо сулруулсны дараа тус улсын зарим цогцос чандарлах газруудын ачаалал тав дахин нэмэгдэж өдөртөө 9-25 мянган цогцос хүлээн авч буй талаар бид өмнө нь олон улсын хэвлэлүүдээс эш татан мэдээлсэн.

Тэгвэл хятадын хэд хэдэн хотод авсан хиймэл дагуулын зургуудад зарим хотуудын чандарлах газар, оршуулгын газруудад хөл хөдөлгөөн ихтэй байгаа нь харагджээ. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу. 

Тодруулбал, Арванхоёрдугаар сарын сүүл, нэгдүгээр сарын эхээр авсан хиймэл дагуулын зургуудыг CNN агентлаг нийтлэсэн байна. Тус зургуудад Бээжингийн захад барьсан шинэ оршуулгын газрын гадна олон автомашинууд харагдаж байгаа юм. Уг дүр зураг Куньмин, Нанжин, Чэнду, Таншан, Хужоу зэрэг хотуудад мөн адил байгаа ажээ. Ийнхүү уг хиймэл дагуулын зураг болон CNN агентлагийн БНХАУ-ын цогцос хадгалах газраас сурвалжилсан мэдээллээр тус улс "КОВИД-19"-ийн халдварын томоохон давалгаанд өртсөн нь батлагдаад байна. Харин Хятад улсаас одоог хүртэл ямар нэг албан ёсны мэдэгдэл хийгээгүй хэвээр байгаа юм.

ФОТО: