Бүрэн эрхийн хугацаа дуусаж, нутаг буцахаар болсон Андрей Михневийг Д.Сумьяабазар хүлээн авч уулзлаа

Бүрэн эрхийн хугацаа дуусаж, нутаг буцахаар болсон Андрей Михневийг Д.Сумьяабазар хүлээн авч уулзлаа

Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михневийu Хангарди одонгоор шагналаа. 

Андрей Михневийг нийслэлийн иргэдийн амьдрах орчин, ажиллах нөхцөл байдлыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлсэн олон төсөл, хөтөлбөрийг амжилттай удирдан зохион байгуулж, “Улаанбаатар хотын цэвэр агаар, нэмэлт санхүүжилтийн төсөл”, “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл”-ийг хэрэгжүүлэхэд бодит дэмжлэг үзүүлсэн хэмээн Хангарди одонгоор шагнав. Мөн түүний бүрэн эрхийн хугацаа дуусаж, нутаг буцахаар болсон байна. Тэрбээр 2019 оны дөрөвдүгээр сарын 1-нээс манай улсад ажиллахаар ирж байжээ.

Тэрбээр “Хотын дарга миний хийж бүтээсэн ажлыг өндрөөр үнэлж, уг шагналыг олгож байгаад баяртай байна. Өнгөрсөн жилүүдэд Дэлхийн банк болон Улаанбаатар хот хоорондын харилцаа улам бэхжин гүнзгийрсэн. Бид одоо үргэлжилж буй төслүүдээ эрчимжүүлэн, шинэ төслүүд хэрэгжүүлэх үндсийг тавьж чадсан. Ирэх жилүүдэд Дэлхийн банк Улаанбаатар хотын найдвартай, итгэлтэй түнш байсаар байх болно” хэмээжээ.

Монгол Улс 1991 онд Дэлхийн банк группийн гишүүнээр элсэж, дэд бүтцийн чиглэлээр төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлжээ.