Энэ нэгдүгээр сарын 05-ны өдөр /2023.01.05/ Цэргийн төв эмнэлгийн дарга, ерөнхий эмч, хурандаа Б.Энх-Од “Энхийг сахиулж байсан нийт есөн цэргийн албан хаагчаас хумхаагийн халдвар илэрч, долоо нь эдгэж, гарсан. Харамсалтай тохиолдлоор нэг албан хаагч хумхаа өвчний хүндрэлээр нас барсан бол нөгөө албан хаагчийн биеийн байдал нэн хүнд оноштойгоор хэвтэн эмчлүүлж байна” гэж мэдээлж байсан билээ.
Тэгвэл халдвар авч, эх орондоо ирэн, нэн хүнд оноштойгоор эмчлүүлж байсан алба хаагч нас баржээ. Энэ талаар холбогдох албанаас тодруулахад, “Биеийн байдал нь хүнд байсан офицер нас барсан нь үнэн” гэв.