Бүх нийтийн их цэвэрлэгээ маргааш 90 минут үргэлжилнэ

Бүх нийтийн их цэвэрлэгээ маргааш 90 минут үргэлжилнэ

Иргэн, аж ахуй нэгж байгууллагууд орчны 50 метр хүртэлх зам, талбайг цэвэрлэх үүрэгтэй байдаг. Энэ үүргээ биелүүлэхийг уриалан зохион байгуулж буй бүх нийтийн их цэвэрлэгээний талаар өнөөдөр \2023.01.12\ нийслэлийн Хангарди ордонд мэдээлэл өгөхөөр болжээ.

Бүх нийтийн их цэвэрлэгээ маргааш 11 цагт эхлэн 90 минут үргэлжилнэ. Нийслэл даяараа нэг цагт эхлэх энэхүү цэвэрлэгээнд иргэд, ААН байгууллагууд, СӨХ, сургууль цэцэрлэг гээд бүгд ухамсартай, хариуцлагатайгаар оролцож амьдарч буй орчиндоо эзэн нь байцгаая хэмээн холбогдох байгууллагууд уриалж байгаа билээ.

А.Сүнчигмаа