Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг, 16 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр /2023.01.11/-ний өдрийн 10:57 цагт Онцгой байдлын алба хаагчид хүлээн авчээ. Тус дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 4 ханатай гэр шатаж байсныг 8 минут ажиллан унтраасан. Тус гал түймэрт Б /37 настай, эмэгтэй/ угаартаж, түлэгдсэн байсныг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
