Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд энэ онд БНХАУ-аас 224 автобус авахаар болсон.Үүний 100 нь энэ сард орж ирэх юм. Улмаар өчигдөр /2023.01.11/ эхний ээлжийн 30 автобус Замын-Үүдээс ирж буй талаар Нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээлсэн.
Улмаар энэ сарын 15-наас үйлчилгээнд явуулахаар төлөвлөж буйгаа нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэдээлж байв. Шинээр орж ирсэн автобусны техникийн үзүүлэлтийг хүргэж байна.
- 2022 онд үйлдвэрлэгдсэн.
- Евро стандартын шаардлага хангасан, 8400 cc хүчин чадалтай, евро V дизель хөдөлгүүртэй.
- Хана, тааз, шал зэрэг эд анги нь гал, усанд тэсвэртэй, туршилтаар нотлогдсон.
- Хажуу цонх нь 1 комоос бүрдсэн, бууралттай, цантдаггүй, давхар (вакум) шилтэй, гулсаж онгойдог.
- Заал агааржуулалтын болон иж бүрэн дулаацуулгын системтэй.
- Жолоочийн суудал зөөлрүүлэгчтэй, зориулалтын арьсаар бүрсэн, чанга яригчтай.
- Нийтийн тээвэрт тавигдах хотын стандартын дагуу уламжлалыг хадгалсан өнгө үзэмж, гадна загвартай.
- Тусгай хэрэгцээт иргэнийг тээвэрлэхэд зориулагдсан налуу шат болон тэргэнцрийн бэхэлгээтэй.
- Нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийн дугаар, хаяг бүхий цахим дэлгэцийг автобусны урд, баруун, хойд талд байрлуулсан.
- Хөдөлгүүрийн хэсэгт галын аюулаас урьдчилан сэргийлэх автомат гал унтраагчтай.