Хилийн зурвас газарт хуш модны самар бэлтгэж байсан 84 хүнийг илрүүлжээ

Хилийн зурвас газарт хуш модны самар бэлтгэж байсан 84 хүнийг илрүүлжээ

Улсын хилийн зурвас газарт хуш модны самар бэлтгэх зөрчил их байгаа талаар Хил хамгаалгах байгууллагаас мэдээллээ. 

Тодруулбал, Булган аймгийн Тэшиг, Сэлэнгэ аймгийн Ерөө, Түшиг, Дорнод аймгийн Халхгол сумдын нутаг дэвсгэрт энэ сарын сарын 06-11-ний өдрүүдэд улсын хилийн зурвас газарт зөвшөөрөлгүй нэвтэрч хуш модны самар бэлтгэж байсан  автомашин, морин уналгатай нийт 84 хүнийг илрүүлж, зөрчлийг хуулийн дагуу шийдвэрлэлээ.