Шар нуурын мөс цөмөрснөөс суусан УАЗ-469 машиныг татаж гаргалаа

Шар нуурын мөс цөмөрснөөс суусан УАЗ-469 машиныг татаж гаргалаа

Баян-Өлгий аймгийн төвөөс баруун хойд зүгт 92 км, Цэнгэл сумын төвөөс зүүн хойд зүгт 7 км-т орших VII багийн нутаг Долоон гатлага хэмээх газарт Нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан суудлын автомашин мөс цөмөрснөөс суужээ. 

Дээрх ослын дуудлагыг аймгийн Онцгой байдлын газар нэгдүгээр сарын 11-ний 18:50 цагт хүлээж авсан байна. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчдыг очиход Долоон гатлага гэдэг газраас Цэнгэл сумын чиглэлд долоон  зорчигчтой явсан “УАЗ-469” машины жолооч 52 настай эрэгтэй Б-гийн машин Шар нуурын мөс цөмөрснөөс суусан байв. Аврагчид ажиллаж 22:40 цагт автомашиныг татан гаргажээ.