Нэгдүгээр сарын 9-ний өдөр иргэн О.Цэрэнтогтох ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууны гэмт хэргийн шинжтэй авлига, албан тушаалын хэргүүдийг шалгуулахаар АТГ-т хандсан. Энэ талаар бид түүний байр суурийг хүргэсэн.
Тэгвэл дээрх хүсэлтийн дагуу ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууныг АТГ-аас шалгаж эхэлжээ. Энэ талаар, иргэн О.Цэрэнтогтох, "Миний бие сайд Х.Болорчулууныг шалгуулах хүсэлтийг АТГ-т өгсний дагуу хүлээн авч шалгаж эхэллээ. Түргэн шуурхай ажилласан АТГ-таа баярлалаа. Ард минь ямар нэгэн хүн байгаа гэж илт гүтгэсэн сайд та шалгуулаад үнэнээ харна биз. Энгийн ардын хүүд хардах эрх нь хүртэл халтай ийм нийгэмд би өөрийн биеэр мэдээллийн хэрэгслийн дэлгэж тавьсан зүйлийг хий хоосон цаас болголгүй иргэний зориг гарган мэдээллэсэн юм шүү" гэжээ.