Япон Улс “Соёлын өвсний үндэс" буцалтгүй тусламжийн хүрээнд Соёлын төв өргөөний концертын бага танхимын засварын ажлыг 2022 оны сүүлчээр гүйцэтгэж дууссан. Харин энэ удаагийн тусламжаар Монгол Улсын филармонийн үндсэн байр болох концертын танхимыг сайжруулжээ.
Ингэхдээ 83056 ам.доллар буюу 236 сая 213 мянган төгрөгийн засвар, шинэчлэл хийсэн аж. Япон Улсын Засгийн газар өнөөг хүртэл Монгол орны өнцөг булан бүрд “Соёлын өвсний үндэс” буцалтгүй тусламжийг 2005 оноос хойш 17 жилийн турш хэрэгжүүлж ирсэн. Өнөөдрийн байдлаар хэрэгжүүлсэн нийт төслийн тоо 10 бөгөөд (хэрэгжиж буй төслийг оролцуулан), олгосон мөнгөн дүн 696291 ам.долларт хүрээд байна.