Монголын хөрөнгийн биржээр нүүрс арилжих туршилт явагдаж, 13 мянган тонн нүүрс арилжжээ

Монголын хөрөнгийн биржээр нүүрс арилжих туршилт явагдаж, 13 мянган тонн нүүрс арилжжээ

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн 466 дугаар тогтоолоор батлагдсан "Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам"-ын хүрээнд нүүрсний арилжаанд оролцогч талууд болох нүүрс худалдах болон худалдан авах сонирхол бүхий этгээдүүдийг оролцуулсан туршилтын дуудлага арилжааг өчигдөр буюу 2023 оны нэгдүгээр сарын 12-ны /2023.01.12/ өдөр зохион байгуулжээ.

Энэхүү туршилтын дуудлага арилжаагаар, худалдах талаас “Mongolian Mining Croporation” хоёр багц буюу нийт 12,800 тонн баяжуулсан коксожсон нүүрсийг худалдах санал ирүүлсэн бөгөөд нэг удаагийн хэлцлээр хоёр багц нүүрсийг нэг тонн 1290 юанийн үнээр амжилттай арилжсан байна. Тухайн дуудлага арилжаагаар дуудах үнэ 12.2 хувиар өсжээ.

М.Ариунаа