Хилчид шуурганд уруудаж хилийн бүсэд нэвтэрсэн гурван мянга орчим малыг татан авч, хил давах эрсдэлээс сэргийлжээ

Хилчид шуурганд уруудаж хилийн бүсэд нэвтэрсэн гурван мянга орчим малыг татан авч, хил давах эрсдэлээс сэргийлжээ

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын ЗДТГ-аас шуурганд уруудаж хилийн бүсэд нэвтэрсэн малыг нутгийн гүн рүү татах ажлыг нэгдүгээр сарын 5-наас 8-ны өдрүүдэд зохион байгуулжээ.

Үхэр, адуу нийлсэн нийт гурван мянга орчим малыг хил орчмоос татан авчээ. Ингэснээр тухайн тооны малыг хил давах эрсдэлээс сэргийлж, заставын ойролцоо байрлуулсан байна. Дээрх гурван мянга орчим малд ихэвчлэн Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, Онгон, Наран сумдын мал байна гэх мэдээллийг Дарьганга сумын ЗДТГ-ын тамгын газрын дарга Ч.Батболд өгсөн байна. Одоогоор малчдад мал сүргийг таниулж талаар ажлыг зохион байгуулж байгаа юм. 

Дээрх ажлыг Хилийн цэргийн 0184 дүгээр ангийн хилийн алба болон 6, 7 дугаар заставын бие бүрэлдэхүүн мөн Наран , Дарьганга сумын малчидтай хамтран гүйцэтгэжээ.