Хөгжлийн банктай холбоотой 87 хэргийн шүүх хурлыг олон нийтэд нээлттэй явуулах саналыг Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлж байна.
Энэ үеэр “Zarig.mn” сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэг, “Өнгөрсөн долоо хоногт хөгжлийн банктай холбоотой 87 хэрэг шүүх рүү шилжсэн. Энэхүү 87 хэргийг харахад 30 гаруй нь хөгжлийн банкны захирал, удирдлагуудтай холбоотой. 4 УИХ-ын гишүүн, Монгол банкны ерөнхийлөгч, хуулийн байгууллагын хурандаа нар гэсэн ийм хүмүүс байсан. Нэрсийг харахад их анхаарал татсан. Яагаад гэвэл дандаа төрийн өндөр албан тушаалтнууд, нөлөө орж болохуйц албан тушаалтнууд байгаа учраас энэ асуудлыг бол олон нийтэд нээлттэй ил тод явуулах нь чухал юм байна гэж үзэж байгаа. Яагаад гэвэл Хөгжлийн банкны хэрэг өнгөрсөн хугацаанд бол гарч байсан. гэтэл 2017, 2018 онуудад шүүх дээр хэрэг нь хэрэгсэхгүй болчихсон бүр цаашлаад хөгжлийн банкны барьцаанд байсан барьцааг шүүх өөрсдөө суллачихсан байна. Энэ мэт шүүх дээр очоод бүдгэрдэг, хэрэгсэхгүй болдог, арилдаг хэргийг би зохиогоогүй. Баримтаар ил байгаа. Тодруулбал, “Эрэл”-ийн Д.Эрдэнэбат гэдэг хүн өнөөдөр хөгжлийн банканд 198 тэрбумыг төлөх ёстой. Энэ шүүх хурал 2018 оноос хойш 17 удаа хойшилж байгаа. Хөгжлийн банкны хэрэг дээр харахад нэг хэрэг дээр гэхэд маш олон хүн дуудагдах гээд байгаа байхгүй юу. Зээл өгсөн гэхээр хөгжлийн банкны захирлууд гээд арваад хүн дуудагдана. Мөн авсан компанийн захирал, шүүгч, өмгөөлөгч, холбогдогчид гэх мэт нэг хэрэг дээр 200 орчим хүн орохоор байгаа учраас бид өнөөдөр 200 орчим хүн дээр хэвлэл мэдээллийг багтаах 300 гаруй хүний тийм заал талбайг бэлдээд өгөөч хэмээн ажил хэргийн уулзалт хийхээр шүүхийн ерөнхий зөвлөл дээр ирсэн байна” гэлээ.