Улаанбаатар хотод сүүлийн гурав хоногт 39 иргэн УГААРТАЖ, гурван хүн нас баржээ

Улаанбаатар хотод сүүлийн гурав хоногт 39 иргэн УГААРТАЖ, гурван хүн нас баржээ

Гадаа хүйтэрч, галлагааны улирал эхэлсэнтэй холбоотой айл өрхүүд угаарын хийд хордох, цаашлаад амь насаараа хохирох эрсдэл нэмэгддэг. Сүүлийн гурав хоногт гэхэд 39 иргэн хүнд болон хөнгөн хэлбэрээр угаартсан гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Энэ талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Н.Шинэбаатар, “Цагдаагийн байгууллагад сүүлийн 3 хоногийн хугацаанд гэхэд л 39 хүн хүнд болон хөнгөн хэлбэрээр угаартаж, 3 хүний амь нас хохирсон дуудлага, мэдээлэл бүртгэгдээд байна. Угаарын хийн хордлогын шалтгаан, нөхцөлийг цагдаагийн байгууллагаас судалж үзэхэд хувь хүний өдөр тутмын дадал, амьдралын хэв маягаас шалтгаалж угаарын хийн хордлогод өртөж амь насаа алдах, эрүүл мэндээрээ хохирох асуудлууд гарч байна. Тухайлбал: Зуух, ханан пийшин эвдэрсэн, битүүмжлэл муутай, зуух яндангийн холбоос засвартай, яндан их хэмжээний хөө тортогтой, түлш буруу түлсэн гэх зэргээс шалтгаалан угаарын хийд хордох тохиолдол гарч байна” гэлээ.