"Монгол мах экспо" ХХК хөгжлийн банкнаас авсан 37 тэрбум төгрөгийн зээлийг 100 хувь зориулалтын бусаар ашигласныг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв

"Монгол мах экспо" ХХК хөгжлийн банкнаас авсан 37 тэрбум төгрөгийн зээлийг 100 хувь зориулалтын бусаар ашигласныг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаарх сонсгол үргэлжилж байна.

Энэ үеэр "Монгол мах экспо" ХХК-ийн зээлийн асуудлыг хэлэлцэв. Тодруулбал, тус компани нь 2017 онд нь Хөгжлийн банкаас монгол мах боловсруулах цогцолбор төв байгуулах төслийг хүрээнд 37 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий зээлийн гэрээг 6 жилийн хугацаатайгаар байгуулжээ. Гэвч эл зээлд шинжээчийн дүгнэлтээр зээлийг 100 хувийн зориулалт бусаар ашигласан гэж гарсан байна. Энэ шинжээчийн дүгнэлттэй санал нийлж байна уу хэмээн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр холбогдох хүнээс асуулаа.

"Монгол мах экспо" ХХК гүйцэтгэх захирал н.Ганзориг, “Зөвшөөрөхгүй байна. Манай компани бол 2001 оноос үүсгэн байгуулагдсан. 2015 онд дээрх төслийг бичиж эхэлсэн. Энэ төслийн хүрээнд дотоодын гуравхан компани зөвшөөрлийг авсан. 2015 онд энэ зөвшөөрлийг хөөцөлдөж эхлэхэд Хөгжлийн банканд анхны хийсэн, үүссэн ажлуудаа харуулж үзүүлж шалгуулсан. Яагаад дахин хөрөнгө оруулах болсон шалтгааныг хөгжлийн банканд 20-иод удаа очиж тайлбар мэдүүлэг өгсөн. Үүнээс хойш 2017 онд анхны зээл олголт орж ирсэн. Харамсалтай нь монгол мах экспо капитал банканд данстай байсан. Тухайн үед тус банкны дансанд 21 тэрбум нь байсан. Тухайн үеийн монгол банкны ерөнхийлөгч капитал банкан дах 21 тэрбумыг зарцуулж болохгүй нэр бүхий этгээд гээд манай компанийн зээлийг гарахыг зогсоосон. Сүүлийн зээлийг 2018 оны 1,2 дугаар сард 6 тэрбумаар тасалж авсан. Энэ бол хийх гэж байсан төсөлд хаанаа ч хүрэхгүй” гэв.

Харин Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, “Нэг зүйлийг гайхаад байна. 31.9 тэрбум төгрөгийн зээлийг та авсан юм шиг байна. 29.5 тэрбумыг нь Капитал банк өөрийнхөө хөрөнгөд оруулчихсан. 2.7 тэрбумийг нь Монгол Анод ХХК-ийн капитал банкан дахь зээлийг хаачихсан. Цаана нь 200 сая төгрөгийн зөрүү гарсан юм шиг байгаа юм. Үндсэндээ та хохирогч болоод шүүхдэх ёстой юм бишүү” гэлээ.

ВИДЕО: