Сүхбаатар аймгийн Бичигт боомтын нүүрсний талбайд том тэрэгний жолооч, ковш машинд дайруулсны улмаас амь насаа алджээ.
Тодруулбал, Сүхбаатар аймаг дахь Бичигт боомтын газар стандартын гаалийн хяналтын талбайд энэ сарын 9-ний өдөр том тэрэгний жолооч, ковш машинд дайруулан амь насаа алджээ. Хэрэгт Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын албан хаагчид хяналт шалгалт хийж, шалтгаан нөхцөлийг тогтоосон байна.
Ташрамд дурдахад, Тус бичигт боомтод ажил үйлчилгээ эрхэлдэг байнгын 1000, түр буюу явуулын 1500 нийт 2500 гаруй иргэн суурьшдаг. Нийт 56 төрийн албан хаагч байдаг бөгөөд цагдаагийн ганцхан алба хаагчтай. Боомтоор ердийн үед өдөрт 500-600 зорчигч, 300 орчим тээврийн хэрэгсэл нэвтэрдэг. Хил нээгдэж, боомтын үйл ажиллагаа эхэлбэл ачаалал даруй хоёр дахин нэмэгдэх аж.